2009-11-09
Жон Тодд "Өөрийгөө хурцлахуй"

За  ингээд 2 дахь бичлэгтээ надад ихээхэн таалагдсан нэгэн номыг файл болгон оруулахаар шийдлээ. Номны хавтас болон өмнөх үгээс зохиогчийн эрхийн хуулиар хэвлэн олшруулж тараахыг хориглосон анхааруулга байхгүй байсан болохоор улам олон хүмүүс орчин үеийн цахим хэрэглээг сонгож байгаа шинэ үеийн залуусдаа мэдлэгт нь дусал ч болов нэмэр оруулах үүднээс энэхүү номыг хуулж бичлээ.

 Жич : Энэхүү номыг 2008 оны 3 дугаар сарын 01- ний өдөр УИХ-ын гишүүн Боржигон овогт Даваажавын Ганхуяг ах маань англи хэлнээс орчуулан хөрвүүлжээ.

 

ӨМНӨХ ҮГ

Японд очих болгондоо ыи Кинокүнияа хомын дэлгүүрээр ёс юм шиг ордог. Өнгөрсөн 2007 оны сүүлчээр Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тэнд очоод, Токио хотын төвийн дүүргүүдийн нэг Шинжюкүд байрлах тус номын дэлгүүрээр мөн л оров.

Бидний айлчлалийн үеэр долоо хоногийн сүүлчийн амралтын өдрүүд таарсан болохоор Кинокүнияад нилээд завтайхан орсон л доо. Айлчлалын үеэр хоёр талын хооронд хөндөж ярилцах нийгэм эдийн засгийн асуудлуудтай холбоотой ном товхимлыг сонирхож баахан босоо уншлага хийж байтал “номын дэлгүүр 22:00 цагт хаана ” гэж зарлалаа. Тэгэхэд л орой болснийг анзаарч, цаг харвал 21:20 болж байв. Эргэн тойрноо харвал бараг л дүүрэн үйлчлүүлэгчид ихэнх нь залуу хүмүүүс байх аж. Тэднийг харахад “энэ орны иргэд, залуус үнэхээрөөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх юм даа ” гэж бодогдож билээ.Ер нь л энэ оронд сурч, эндхийн бизнесийн болон төр засгийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэний хувьд ялангуяа Японы залуучууд өөрийгөө хөгжүүлэхэд маш их идэвхи, цаг зарцуулдагийг би нэгэнт мэдэх болсон хирнээ номын дэлгүүрт үүнийг бас дахин мэдрээд аанай л бахархсан билээ.

Том орон гэж хүн  ам ихтэй, эсвэл газар нутаг томтой ч юм уу, байгалийн баялаг арвинтай орныг хэлэх хандлага багасч байна. Ялангуяа даяаршлын энэ зуунд хүнийх нь хөгжлөөр,тодруулбал нэгж хугацаан дахь тэдний бүтээмжээр энэ хэмжээ яригдах болсон байна.Тиймээс өндөр хөгжилтэй,  хөдөлмөрч ард түмэнтэй энэ орны зохиолчдын залуучууддаа зориулж бичсэн номноос эх хэл дээрээ орчуулж Монгол залуу хүмүүсийн хүртээл болгох нь хамгийн хэрэгтэй юм байна гэсэн бодол тэр үед зурсхийж, нийгэм ба сурган хүмүүжүүлэх ухааны номнуудыг үзэж байгаад энэ номыг сонгон авсан юм.

Монголдоо ирээд орчуулгын ажилдаа орлоо.Гэхдээ орчуулж эхлэхийн өмнө энэ номыг Англи хэлнээс Япон хэлнээ хөрвүүлж хоёр дахь удаагаа шинэчлэн гаргаад байгаа профессор Ватанабэ Шёоичи гуайтай харилцах шаардлага гарав. Ингэхийн өмнө анхны Англи хэл дээрх эхийг олж үзэх хэрэгтэй боллоо. Тэгээд интернэтээр зохиолч Жон Тоддын нэрээр хайлт хийв.Ашгүй олдлоо. Номын нэр ч, анхны Англи хэл дээрх эх нь ч Канад улсын Торонто хотын нэгэн их сургуулийн цахим номын санд хэнд ч нээлттэйгээр байршиж байсан юм. Ингээд уг Англи эх дээр нь суурилж, Япон хэл дээрх орчин үежүүлсэн хувилбартай нь харьцуулан орчуулав. Энэ тухайгаа профессор Ватанабэ Шёоичи гуайд захидлаар мэдэгдлээ.

Ер нь сурган хүмүүжүүлэх болон философиын шинжлэх ухааны сэдэвтэй томоохон бүтээлүүд анх зохиогдсон цаг үеийнхээ онцлогтой гүн гүнзгий холбогдсон байдаг.Чингэх хааны Монголын эзэнт гүрний үе, Грекийн үе, Ромийн үе, Английн үе гэдэгтэй адил Америкийн үе ирлээ гэж яригдах болсон тэр л үед Жон Тоддын бүтээлүүд жинхэнэ хүчээ авч байсан байна.

Би урд өмнө нь ном бичиж орчуулж байгаагүй. Энэ ном миний анхны орчуулгын бүтээл. Харин уншиж судалсан нь цөөнгүй бий. Ойр дотныхон, найз нөхдийнхөө дунд “номын хорхойтон” гэж нэрлэгддэгийнхээ хувьд миний сонгож орчуулсан энэ ном орчин үеийн залуучуудад зайлшгүй хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь хүн уураг тархиа хэрхэн хөгжүүлэх, яаж хамгийн шилдэг дадал, заншлыг эзэмших, бие хийгээд сэтгэлээ хэрхэн хатжуулах вэ гэдгийг ил тодорхой, бодит жишээ баримттайгаар туйлын энгийн агаад итгэл үнэмшилтэй өгүүлсэнээр онцлог, үнэ цэнэтэй бүтээл юм.

Хэрэв над дээр хэн нэгэн залуу ирээд “надад хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл байна. Энэ бүхнээ хэрэгжүүлэхийн тулд би яажөөрийгөө хурцалж, хэрхэн хөгжүүлж,ямар дадал заншлаар амьдрах ёстой юм бэ ” гэж асуувал, би энэ номыг хэлж өгөх болно.

Номыг Монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж олны хүртээл болгоход минь тусалж хамтран ажилласан нэрт орчуулагч Д.Төмрбаатар, дүү Н.Батчимэг, орчуулгыг хянан тохиолдуулсан зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатар нартаа талархал илэрхийлье.

Боржигон овогт Даваажавын Ганхуяг

2008 оны 3 дугаар сарын 01- ний өдөр

Бичсэн: PerfectEarth | цаг: 14:31 | Надад таалагдсан нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Uneheer goy nom shu
Snu. Ene uneheer goy nom shu. Chamd file-iara bga yumu ho.
Бичсэн: Anonymous цаг: 08:42, 2011-11-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax